avatar

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

2011-05-11,13:04
Сайн байна уу? Бид та бүгдтэй өөрийн уншсан зүйлээ хуваалцах гэсэн юм. Хэрэв та саяхан аав, ээж болсон бол та энэ аргыг хэрэглэн хүүхдээ хүмүүжүүлээрэй.
1. Өглөө болгон босоод хүүхдүүдтэйгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байна. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна.
2. Оройн хоолоо идэхдээ ширээгээ тойрч суун хүүхдүүдийнхээ өдөр яаж өнгөрсөн тухай ярьж тэднийг анхааралтай сонсож сууна. Ингэснээрээ таны хүү гэр бүлийн нэг гишүүн гэж өөрийгөө мэдэрээс гадна нэгэнт бүх зүйлээ багаасаа яриад сурчихсан болхоор шилжилтийн насандаа ч гэсэн төвөггүй бүх зүйлээ таньд ярьж байх болно.
3. Хичээлээ хий гэж үглэх хэрэггүй. Харин гэдсэнд байхаас нь л эхлэн өдөрт 10 мин ном уншиж өгч байна. Ингэснээр таны хүү номонд дуртай болж, бусдаас илүү ухаантай хүүхэд болно. Та өөрөө ч гэсэн нэг сэдэв сонгон авч өдөрт 30 мин ном уншиж байвал жилийн дараа та энэ сэвдээр мэргэшинэ шүү дээ.
4. Хүүхэддээ амалсан амлалттаа заавал биелүүлж байна. Ингэснээр таны хүү хүнд хэлсэн бүхнээ биелүүлж байх ёстой гэсэн хүмүүжил олж авна.
5. Хүүхдээ гараараа хэзээ ч бүү зодож бай, харин модон хусуураар гарыг нь зөөлхөн цохиж бай. Ингэсээр таны хүү таны гарыг намайг өвтөгдөг аймшигтай зүйл гэж бодохгүй харин тэр модон саваа бол аймшигтай зүйл гэж бодно. Харин таны гар бол хүүхдээ энхрийлдэг гар шүү дээ.
6. Хүүхдээ хэзээ ч хүний өмнө, тэр бүү хэл бусад гэр бүлийн гишүүдийн өмнө шийтгэж бай. Дандаа тусд нь шийтгэж байна. Учир нь хүүхэд бусдын өмнө эвгүй байдалд ороос ичдэг.
7. Зэмлээд өнгөрсөн асуудлыг дахин бүү сөх.
8. Хүүхдээ ааваа туслах уу гэвэл туслуулж болох зүйл дээр тэгээ гэж хариул. Харин боломжгүй зүйл дээр яагаад болхогүй нь тайлбарлаж өг. Ингэснээр таны хүү болох болохгүйг мэддэг болно.
9. Гэр бүлийн уриа ч юм уу эсвэл хамтдаа хийдэг нэг гоё хөгжилтөй юм бодож ол Жишээ нь Кола ууж байгаад хүүхдүүдтэйгээ хэн нь чанга хэхрэх вэ тэмцээн сар болгон хийдэг ч юм уу хэхэхэхэхэхэх. Ингэснээр та гэр бүлийн нэгэн нууцтай болж хүүхэдэтйгээ цагыг зугаатай өнгрөөж улам бүр дотно болно.
10. Хүүхдийнхээ өмнө бусдын сайн талыг нь магт Ингэснээр таны хүү ингэвэл сайн байдаг юм байна гэсэн төсөөлөл авна
11. Миний хүү ямар сайн юм бэ онц авсан байна гэж бүү магт харин миний хүү хичээл дээрээ анхааралтай сууж, хичээлээ ойлгон, даалгавраа сайн хийж онц авсан байна ш дээ сайн байна үнжий гэж магтаж бай.
За тэгээд хэрэгтэйг нь аваал хэрэггүй нь... гэдэг байхаа. Юутай ч та оролдоод үзээрэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax